Луврын музейд Леонардо Да Винчигийн үзэсгэлэнг дэлгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ПАРИС. /CNN/. Дэлхийн хамгийн алдартай
уран бүтээлчдийн нэг Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ойд
зориулан Францын нийслэл Парис
хотын Луврын музейд түүний уран бүтээлүүдийг дэлгэсэн хамгийн том үзэсгэлэнг гаргахаар
төлөвлөж байна.
Дэлхийн
музейнүүдийн дундаас хамгийн олон хүн үзэж сонирхдог Луврын музейн Леонардо
Да Винчигийн цуглуулгад түүний 20
гаруй уран бүтээл байдаг бол удахгүй нээгдэх үзэсгэлэнд Итали, Герман, ОХУ, Их
Британи, АНУ-ын институтүүдээс түр үзүүлэхээр авсан 120 гаруй бүтээлийг дэлгэх
ажээ.
Уг үзэсгэлэн энэ сарын 24-нөөс
эхлэн Луврын музейн Наполеоны танхимд дөрвөн сарын турш үргэлжлэх бөгөөд алдарт уран бүтээлчийн
уран зургууд, гар бичмэлүүд, баримлуудыг өдөрт ойролцоогоор 7 мянган
хүн үзэж сонирхоно хэмээн таамаглаж байна.