Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 3 /Forbes/. Бразилын Рио-де-Жанейро хотод болсон дуучин Леди Гагагийн тоглолт хамгийн олон үзэгчтэй эмэгтэй уран бүтээлчийн тоглолтын хувиар Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ.
Леди Гага Рио-де-Жанейро хотын Копакабана эрэгт өнгөрсөн сарын 3-нд үнэгүй тоглолт зохион байгуулсан юм. Түүний тоглолтыг 2.5 сая орчим хүн үзжээ. Ийнхүү тус тоглолт эмэгтэй уран бүтээлчдийн тоглолтуудын дунд түүхэнд байгаагүй хамгийн олон үзэгчтэй тоглолтоор бүртгэгдлээ. Леди Гага Бразилд хамгийн сүүлд 13 жилийн өмнө тоглолтоо хийж байсан юм.
Леди Гагагийн тоглолт өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нд мөн Копакабана эрэгт Мадоннагийн тогтоосон өмнөх дээд амжилтыг эдвсэнийг Гиннесийн номын төлөөлөгчид онцолсон байна. Тухайн үед дуучин Мадоннагийн тоглолтыг үзэхээр Бразилын эрэгт 1.6 сая орчим хүн цуглаж байжээ.