Монголын ахмадын холбооны чадавхыг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-21 15:38:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ахмадын холбооноос БНСУ-ын Нийгмийн халамжийн судалгааны хүрээлэн болон Сүнгсил Кайберийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Уг санамж бичгийг Монголын Ахмадын холбооны дэд ерөнхийлөгч доктор, профессор П.Бямбацэрэн, БНСУ-ын Нийгмийн халамжийн судалгааны тэргүүн, БНСУ-ын Сүнгсил Кайберийн их сургуулийн ерөнхийлөгч доктор Му Жонг Сонг нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Санамж бичигт Монголын ахмадын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд БНСУ-ын талаас дэмжин ажиллахаар тохиролцжээ. Мөн талууд ахмад настны өмнө тулгарч буй нийтлэг асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, мэргэжилтэн солилцох зэргийг санамж бичигт тусгасан байна.

相关新闻