Он гарсаар хагас мянган хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 16:15:33

Он гарсаар Дорнод аймагт хагас мянган хүн буюу 514 эх амаржжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 99.8 хувь нь амьд төрөлт эзэлж байгаа нь тус аймагт эхийн эндэгдэл буурсан эерэг үзүүлэлт юм.

Мөн төрөлт 27-гоор нэмэгджээ. Дорнод аймгийн төвд саяхан 50 ортой шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орж, эмнэлгийн ачаалал хөнгөрч байгаад эмч нар сэтгэл өндөр байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллахдаа тус эмнэлгийн тохижилтод зориулж хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгнө гэдгээ амласан. Цаашид төрөх эмнэлгийн хувьд боломжийн түвшинд ажиллах нөхцөл бүрдэх нь.

Б.Туяа

相关新闻