Засаг дарга асан С.Ганбатын шүүх хурал хойшлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 16:12:58

Дорнод аймгийн Засаг дарга асан С.Ганбат нь "тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шүүхэд шилжээд байгаа билээ. Түүний шүүх хурал өнөөдөр болох ёстой байсан боловч өмгөөлөгч нь давхар шүүх хуралтай учир хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 19 хүртэл хойшиллоо.

Тэрээр хоёр өмгөөлөгчтэй оролцох байсан ч нэг өмгөөлөгч нь эзгүй гэдэг шалтгаанаар ийнхүү дөрөв дэх удаагаа хойшлогдлоо. Өмнөх шүүх хурлууд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй, шүүгдэгчийн бие муу гэсэн шалтгаануудаар хойшлогдож байсан билээ. Энэ мэт албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд ёс юм шиг сунжирч шүүх бүрэлдэхүүнийг элдэв шалтгаар аргацаадаг явдал Дорнодод ч байсаар байна. 

Маргааш түүний хэрэгт хамааралтай буюу гол зохион байгуулагч Дорнод аймгийн ардчилсан намын дарга  асан Г.Болдбаатарын шүүх хурал болох бөгөөд мөн л гурав дахь удаагаа шүүх хойшлоод байгаа билээ. 

Б.Туяа

 

相关新闻