Орон сууцны үнэ өмнөх оноос -10.9 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-/ОСҮИ/-ийг танилцууллаа.
ОСҮИ гуравдугаар сард 4.5 хувьтай гарсан нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Дээрх үзүүлэлт 12 сарын өмнөхтэй харьцуулбал -10.9 хувиар буурчээ.
Тодруулбал шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарсан нь өмнөх сараас -0,8 хувиар буурчээ. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь гуравдугаар сарын байдлаар 2 сая 41 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.0 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс -7.8 хувиар буурсан хэмээн албаныхан тодотголоо.
Харин хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулбал -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Зах зээлд хуучин 2 өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард 80 сая 722 мянган төгрөг болж өмнөх сараас 0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар буураад байна.
Б.Заяа