“АСЕАН”-ы Байгаль орчны сайд нарын уулзалт эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПНОМПЕНЬ. /Xinhua/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /ACEAН/ Байгаль орчны сайд нарын уулзалтыг Камбож улсад зохион байгуулж байна. Уулзалтын үеэр талууд байгаль орчинд холбоотой асуудлууд болон хил дамнасан аюултай хаягдлын талаар хэлэлцэнэ.
Хоёр өдөр
үргэлжлэх “АСЕАН”-ы Байгаль орчны сайд нарын 15 дугаар уулзалтыг нээх ёслолын
үеэр Камбожийн Байгаль орчны сайд Сэй Самал хэлэхдээ, дэлхий дахин уур
амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг байгаль орчны олон сорилттой тулгарч
байна гэжээ.
“Ган, ойн түймэр,
шуурга, хөрсний гулгалт улам ойр ойрхон тохиолдож буй нь үүнийг батлан харуулж байна.
Байгаль орчныг хамгаалж, бүс нутагтаа тогтвортой хөгжлийг цогцлооход илүү их
хүчин чармайлт хэрэгтэй байна” гэж С.Самал нэмж хэлсэн байна.
АСЕАН-ы 10 гишүүнд Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур,
Тайланд, Вьетнам, Бруней багтдаг бөгөөд тус бүс нутаг нь 640 сая гаруй хүн
амтай юм.