Хүний үр хөврөлөөс хувьслын явцад алга болсон булчингуудыг олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА. /TASS/. Эрдэмтэд долоон сартай үр хөврөлөөс 250 сая жилийн өмнөөс хүний биед байхаа больсон булчингуудыг олжээ. Зургаан долоон хоногийн дараа энэ булчингууд алга болсон байна. Эрдэмтдийн судалгааг “Development” сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд гурван хэмжээст дүрслэлийн хэд хэдэн хэлбэрийг хослуулан эдгээр булчинг "ялгаж харж" чадсан байна. Энэ аргын тусламжтайгаар судлаачид 36 үр хөврөлд эхний гурван сарын хугацаанд бие махбод хэрхэн үүсэж буйг харуулсан нарийвчилсан зургуудыг авч чадсан байна.
Эрдэмтэд авсан зургууддаа дүн шинжилгээ хийснийхээ дараа зургаан сартай үр хөврөлийн сарвуу, тавхайд насанд хүрсэн хүнд байдаггүй булчингууд байдаг болохыг тогтоожээ. Гэхдээ ийм булчингууд нь шимпанзед, мөн гүрвэл, шивэр гүрвэлүүдэд байдаг байна. Бидний өвөг дээдэс ийм булчингуудтай байсан боловч 250 сая орчим жилийн өмнөөс хөгжихөө больсон гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.