Ставрополийн хязгаарт 3 этгээд өөрсдийгөө дэлбэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОрос улсын Ставрополийн хязгаарын Новоселицкий районы дотоодыг хамгаалах байгууллагын дэргэд өнөөдөр амиа золиослогч гурван этгээд өөрсдийгөө хөнөөжээ. Байрны дэргэд хэд хэдэн дэлбэрэлт болсон байна.
Хүчний байгууллагуудын эх сурвалжаас хэвлэлийнхэнд өгсөн мэдээлээр ойролцоогоор гурван этгээд өөрсдийгөө дэлбэлсэн хэмээн мэдээлжээ. Мөн Оросын Интерфакс, Риа-Новости ч энэ тухай уламжилж байна. Одоогоор дэлбэрэлтэд хүмүүс өртсөн болон гамшгийн тухай мэдээ ирээгүй бйна.
Москва хот. А.Огторгуймаа