Сингапурт худал мэдээллийн эсрэг хууль хэрэгжиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-03 10:41:34

СИНГАПУР. /AP/. Сингапурт худал хуурмаг мэдээллийн эсрэг шинэ хууль тогтоомжийг танилцуулжээ. Цахим орчин дахь худал мэдээлэл, хууран мэхлэлтээс хамгаалах хууль лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн байна.


Засгийн газрын мэдээлснээр, уг хуулийн дагуу буруу ташаа мэдээллийн эсрэг хатуу арга хэмжээ авах ажээ. Харин сэтгүүлчид, сөрөг хүчний улс төрчид болон идэвхтнүүд үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдаж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.


Энэхүү хууль тогтоомж нь сэрэмжлүүлэг нийтлэх, залруулга хийх, мөн хуурамч гэж үзсэн контентыг устгах үүргийг цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгөх эрх мэдлийг Засгийн газарт олгох ажээ. Хэрэв санаатайгаар худал мэдээлэл тараасан болох нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ял ногдуулах гэнэ.


Олон үндэстнээс бүрдсэн оронд нийгмийн хуваагдал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд шинэ хууль тогтоомж ихээхэн ач холбогдолтой гэж Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. 

相关新闻