Э.Халиунболд “California Classiс-2016” уралдааны цом хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-11 19:07:05

Э.Халиунболд АНУ-д “California Classiс -2016” уралдаанаас 2016 оны анхны цомоо хүртсэн байна.

ОУХМ Э.Халиунболд өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Сан Диего хотын орчимд Pala Raceway-д зохион байгуулсан “Califonia Classic-2016” уралдаанд 25 А ангилалд өрсөлдөж гурван өдрийн уралдааны дараах нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарчээ.

Тус уралдаан нь АНУ-ын мэргэжлийн шилдэг тамирчид уралдаж хурд хүчээ сорьдог нэр хүнд бүхий уралдаан юм. Манай тамирчин Э.Халиунболдын хувьд өмнө нь алдарт “Loretta Lynn” уралдаанд оролцон баруун өмнөд бүсийн финалд 25 А ангилалд 4 дүгээр байр, Open Professional ангилалд 10 дугаар байр эзлэсэн дэлхийд данстай шилдэг тамирчин билээ.

Д.Өлзий

相关新闻