Ихэнх нутгаар эрс сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий,
Говь-Алтайн нутаг, Ховд, Завханы
хойд, Увсын өмнөд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24
метр хүрч, шороон шуурга шуурна гэж малчид, иргэд, тариаланчдад Цуур, орчны
шинжилгээний газар мэдээлэв.
Нутгийн баруун хэсгээр өнөөдөр, ихэнх нутгаар 10-р сарын
1-нд хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
2019 оны 10 дугаар
сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
10 дугаар сарын 1-нд
баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим
газраар, 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас,
уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10 дугаар сарын 1-нд ихэнх
нутгаар, 2, 3-нд говь талын нутгаар секундэд секундэд 16-18 метр хүртэл ширүүсч
шороон шуурга шуурна. 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын
нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.