"Токио цамхаг”-ийн дэргэд Монголоо сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-26 10:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпын наадмын үеэр тэнд “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


“Mongolia House” нь “Токио – 2020” олимпын наадам зохион байгуулах хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулна. Монгол Улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизм”-ийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн гэж МҮОХ-ноос мэдээллээ.


相关新闻