М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-26 07:49:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Паттаяа хотноо болж буй хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг туухай өргөж хүрэл медаль хүртэв.


Энэ удаагийн ДАШТ-ий энэ жинд огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртлээ. М.Анхцэцэгийн энэ медаль нь ДАШТ-ээс хүртэж буй хоёр дахь хүрэл медаль бөгөөд Монголын туйванчдын түүхэнд бичигдэх  хоёр дахь медаль болж байна.




相关新闻