Өнөөдөр 388.909 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-25 17:49:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9-р сарын 25-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 248.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 388.909 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" (MBW +11.08%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +9.23% )-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" (MFC -10.28%) болон "Дорнод" ХК (DRN -9.03%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.84 хувиар өсч, 18999.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.447.068.988.266.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻