“Адуунчулуун” компани нэгж хувьцаандаа 100 төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-11 12:41:24

“Адуунчулуун” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 100 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Одоогоор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж байгаа бөгөөд ногдол ашгийг энэ оны 2 дугаар улиралд багтаан олгох аж.

Адуунчулууны компани 1955 онд байгуулагдсан бөгөөд нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээгээр олборлож эхэлсэн байна. 1955-1966 онд далд аргаар 2-11 мян.тн нүүрс олборлож байгаад 1962 оноос эхлэн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, 1962-1977  онуудад жилийн хүчин чадал 200 мян.тн-оор олборлолт явуулах болжээ. Өнөөгийн байдлаар тус уурхай 160 гаруй ажиллагсадтай бөгөөд олборлосон нүүрсээ хэрэглэгчдэд тонныг нь 8000 төгрөг, Дорнод бүсийн эрчим хүчний системд 8584 төгрөгөөр борлуулдаг байна.

Ч.Ариунболд

相关新闻