Өнөөдөр М.Анхцэцэг дэлхийн дэвжээнд хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Паттаяа хотноо зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг 81 кг жингийн В группт өрсөлдөнө.
Энэ жингийн
медалийн эзэд өнөөдөр тодорно. Тус тэмцээний эмэгтэй
87 кг жинд өрсөлдсөн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Залуучуудын дэлхийн аваргын
алтан медальт Э.Билэгсайхан мягмар гарагт /2019.04.24/ С групптээ дэд байранд
орох амжилтыг үзүүллээ.
Огцом өргөлтөөр 95 кг, түлхэлттэй өргөлтөөр 115 кг, нийт 210 кг-г өргөсөн нь С групптээ дэд байранд орох амжилт байв. Тэрбээр огцом өргөлтөөр захиалгын дагуу 90, 93, 95 кг-г амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөөр 111 кг-г эхлээд өргөсөн бол дараагийн өргөлтөөр 115 кг-г захиалан амжилттай өргөсөн. Харин 3 дахь оролдлогоороо 118 кг-г захиалсан боловч амжилтгүй болсон. Ингээд нийлбэр 210 кг-г өргөснөөр дэлхийн аваргаа өндөрлүүлсэн юм.
Харин өнөөдөр тус жингийн С группын өрсөлдөөн болох бол маргааш А группын тэмцээн болсноор медалийн эзэд тодорно. Эмэгтэй 87 кг-д 2018 оны дэлхийн аваргын 76 кг жингийн алт, АТАШТ-ий аварга Хятадын Ван Жоу Юй, 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Чилийн Мариа Вальдес, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Азийн наадмын аварга БНАСАУ-ын Ким Ун-Жу нарын шилдгүүд өрсөлдөж байна.