"Түмэн шувуут" болон "Ард Даатгал"-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-24 18:04:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 9-р сарын 24-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 270.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 354.116 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" (TUM+2.49%) болон "Ард Даатгал" ХК (AIC+0.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" (ERDN-7.61%) болон "Гермес центр" ХК (HRM-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.63 хувиар буурч, 18839.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.447.995.558.054.19 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻