“Чернобыль” шилдэг богино хэмжээний цувралаар тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 14:01:17

ВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн HBO телевизийн Их Британийн Sky телевизтэй хамтран бүтээсэн "Чернобыль"  цуврал АНУ-ын Телевизийн академийн 71 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг богино хэмжээний цувралын төрөлд” шалгарч, “Emmy” шагналыг хүртжээ. Лос-Анжелес хотод болж буй шагнал гардуулах ёслолыг телевизийн “Fox” суваг шууд дамжуулан үзүүлж байна.  


Богино хэмжээний шилдэг цувралын төрөлд мөн “Даннеморын шоронгоос оргосон нь”, “Тэд биднийг харах үед”, “Хурц үзүүртэй зүйлүүд”, “Fosse/Verdon” зэрэг бүтээл өрсөлджээ.


"Бидний бүтээсэн цуврал худал хуурмаг ямар аюултай байдгийг, үнэн ямар утга учиртай байдгийг хүмүүст ямар нэг байдлаар ойлгуулсан гэж найдаж байна” хэмээн "Чернобыль" цувралын найруулагч Крэйг Мэйзин шагналаа гардан авах үеэрээ хэлсэн байна.


"Чернобыль"  цуврал нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон осол болон түүний хор уршгийг арилгахад баатарлаг хүчин чармайлт гаргадаг тухай өгүүлдэг юм.  

相关新闻