Усны тоолуур баталгаажуулахад 12400-49600 төгрөг байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-10 22:17:09
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК нь айл өрхийн усны тоолуурыг баталгаажуулж байна. Баталгаажуулахад гарсан зардлыг ус ашигласан төлбөр дээр нь нэмж бичиж байгаа ажээ. Дунджаар 12400-49600 төгрөг нэмэгдсэн байна.

Энэ нь зарим иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлсэн тул тус газар хэвлэлээр дамжуулж тайлбар хийлээ.

Усны тоолуурыг зургаан жил тутам баталгаажуулдаг байна. Тус аймагт анх 2007 онд тоолуур тавьсан бөгөөд түүнээс хойш гурван удаа баталгаажуулсан ажээ. Усны тоолуур нь айл, өрхийн өмч тул баталгаажуулалтын төлбөрийг тухайн өрх төлөх үүрэгтэй байдаг.  Иймд ус, дулаан ашигласан төлбөр дээр нь нэмж бичсэн нь энэ  ажээ.

Орхон аймагт 30 мянга гаруй тоолуур бий. Нэг өрөө байранд 2, хоёр болон түүнээс дээш өрөөтэй бол 4 тоолуур  тавьдаг гэнэ. Иймд олон тоолууртай өрхийн төлбөр өндөр гарах тул хоёр хувааж авч байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ  

相关新闻