Б.Шоовдор ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн эзнээр шалгарч ДАШТ-ий хос хүрэл медальтан болов.
Б.Шоовдорын сүүлийн гурван ДАШТ-д дараалан хүрэл медалийн төлөө барилдаж байна. Тэрбээр 2017 онд Парист V байр эзэлж, өнгөрсөн жил Будапешт хотноо хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.
Энэ
удаа Б.Шоовдор медалийн төлөө Украины тамирчин Ангелина Лысактай хүч үзэхдээ
илт илүүрхэн, эхний үеийг 6:0-ээр
дуусгаж, харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад цэвэр дарж, дэлхийн
аваргын хүрэл медалийн эзнээр дахин тодорлоо.
Ийнхүү Монголын шигшээ баг “Нур-Султан 2019” ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртээд байна.