Э.Цэндбаатар Узбекистаны боксчин М.Миразизбектэй баасан гарагт хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио-2016” олимпын V байрын шагналт, Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатарын ДАШТ-ий мөнгөн медалийн төлөөх тоглолт маргааш болно.
Тэрбээр, Узбекистаны тамирчин, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбек /Mirzakhalilov Mirazizbek/-тэй тулалдах бөгөөд оройн 19 цагаас эхлэх тоглолтын 2 дахь хос юм байна.
Дашрамд сонирхуулахад, М.Миразизбек нь 2018 онд Азийн XVIII
наадмын боксын 56 кг-д ОУХМ Х.Энх-Амартай тоглохдоо илэрхий ялагдсан ч шүүгчийн
нөлөөллөөр ялалт авч байсан тамирчин гэдгийг манай бокс сонирхогчид мэднэ.