Спортын хүүхдийн VI наадмыг өнөөдөр нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI наадмыг нээлт өнөөдөр боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм.
Монголын хүүхдийн спортын VI наадмын тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болж байна. Наадамд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубийн 6000 орчим өсвөрийн тамирчин оролцоно. Өнөөдрийн байдлаар, хүндийн өргөлтийн тэмцээний дүн гараадн байгаа бол бусад тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр буудлага, сагсан бөмбөгийн 3х3, 5х5 төрөл, чөлөөт бөхийн тэмцээн тус тус эхэлнэ.