“Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны үйл ажиллагааг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-08 11:10:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өрнөж буй “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан  ЭМГ, БОАЖГ, Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг есдүгээр сарын 7-ны өдөр хуралдлаа.

Уг аян нь иргэдийн оролцоотой орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй юм. Аяны хүрээнд орчны бохирдлыг бууруулсан жишиг сумтай болох, сум бүр хоёроос доошгүй жишиг гудамжтай болох, стандартын болон сайжруулсан нүхэн жорлон, бохирын цооног, хогийн савтай айл өрх, албан байгууллагуудын тоог нэмэгдүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгонд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл өрнөх юм.

相关新闻