Хүүхдийн спортын VI их наадамд оролцох тамирчид Улаанбаатар хотыг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Хүүхдийн спортын VI их наадамд оролцох Орхон аймгийн шигшээ
багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа А.Амарын талбайд боллоо.
Уг наадамд зуны 19, ѳвлийн хоёр, нэмэлтээр
зүргаа, паралимпийн дөрвөн тѳрөлд нийт 100 гаруй тамирчин оролцоно. Аймаг орон нутгаа төлөөлөн оролцох тамирчдыг үдэн гаргах ёслолд аймгийн
ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч
А.Түвшинжаргал, БТСГ-ын дарга Н.Зулбаатар болон багш, дасгалжуулагч, спортын
холбоодын төлөөлөл оролцлоо.
Тамирчдын хувцас хэрэглэлийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хангасан
бөгөөд тэмцээнд оролцоход шаардагдах 20
гаруй сая төгрөгийг “Эрдмин”, “Ачит ихт” ХХК-иуд санхүүжүүлж байна.
Тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр аймгийн
удирдлагууд амжилт хүсч, Орхон аймгийнхаа тугийг
гардуулан өглөө.
Энэ үеэр тамирчид мөн тангараг өргөсөн юм.

