Нефтийн үнэ унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ, БНХАУ бараа бүтээгдэхүүнүүддээ харилцан
нэмэлт татвар ногдуулж, дэлхийн эдийн засгийн өсөлт, нефтийн эрэлтэд нөлөөлж
болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нефтийн үнэ унажээ.
Даваа гарагт “Brent” маркийн нэг торх нефтийн үнэ 22 цент
буюу 0.4 хувиар унаж, 59.03 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нефтийн үнэ 2 центээр буурч 55.083
ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын гутал, ухаалаг цаг, телевиз зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд АНУ 15 хувийн нэмэлт татвар ногдуулсан бол АНУ-ын нефтийн бүтээгдэхүүнд БНХАУ шинээр татвар ногдуулжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай хоёр орны худалдааны дайн жил гаруйн өмнө эхэлснээс хойш нефтийн бүтээгдэхүүнд анх удаа татвар ногдуулсан нь энэ болжээ.