Орхон аймагт үерийн далан барих ажлын судалгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-08-29 16:03:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах компанийн төлөөллүүд аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уг ажлыг “Европын сэргээн босголтын банк”-тай хамтран ажилладаг компаниуд гүйцэтгэх юм. Тодруулбал, төслийн зөвлөх болон судалгааны ажлыг “Sweco групп, “Монкансалт”ХХК, санхүү, эдийн засгийн судалгааг “БДО” ХХК хийнэ. “Sweco групп нь Дани улсад төвтэй 15 мянган ажилтантай олон улсын байгууллага юм. Дээрх гурван байгууллага хамтран Орхон аймагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн судалгаа, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээг тэлэх техник, эдийн засгийн үзүүлэлтийг гаргах юм. Уг ажлыг “Европын сэргээн босголтын банк” санхүүжүүлэх ажээ.

Орхон аймагт сүүлийн таван жилд есөн удаагийн үер, усны гамшиг тохиолдсоны улмаас долоон хүний амь эрсэдсэн юм. Иймд 2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг”-ийн ажлын зургийг боловсруулсан ч хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас уг ажлыг эхлүүлж чадаагүй юм. Зураг төсөвт туссанаар Эрдэнэт хотод нийт 44.6 км үерийн хамгаалалтын далан барихад  22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа юм.

       

 

相关新闻