“Telegram” нууцаар криптовалют гаргахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 16:03:12

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Telegram” мессенжерийн операторууд ойрын хоёр сарын хугацаанд өөрсдийн “Gram” криптовалютыг гаргахаар төлөвлөж байна.


Telegram компани “Gram” криптовалютыг ашиглан 200-аас 300 хүртэл сая хэрэглэгчдэд хүрэх боломжтой арилжаа хийхээр төлөвлөж байна. “Gram” криптовалют нь бүтцийн хувьд биткойнтой адил төвлөрсөн бус системээр ажиллах бөгөөд төрийн хяналтаас зайлсхийхэд илүү хялбар байх боломжийг олгох юм.  Биткоин нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр p2p системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют билээ. 

相关新闻