"Элсиб" НХН ДЦС-4-ийн тоног төхөөхөмжийг шинэчилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novоsti/. ОХУ-ын "Элсиб" нээлттэй хувьцаат нийгэмлэг шинэ турбогенераторууд нийлүүлэн Монголын нийслэл Улаанбаатар хотын Дулааны IV цахилгаан станцын /ДЦС-4/ тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсноо мэдээлжээ.
"Элсиб" компани ДЦС-4-ийн эрчим хүчний төхөөрөмжийг шинэчлэх төслийн хүрээнд тус станцын эрчим хүчний дөрвөн блокийг цогцоор нь шинэчлэхэд оролцож байгаа юм. Ингэхдээ станцад гурван шинэ турбогенератор нийлүүлж, нэг машиныг шинэчилнэ.
Шинэ генераторуудын нэгийг нь хэдийнэ нийлүүлж, станцад суурилуулан угсарсан байна. Хоёр, гурав дахь турбогенераторуудыг үйлдвэрлэж байгаа бөгөөд “Элсиб”-ийн стратегийн түнш "Уралын турбины үйлдвэр” дээрх төсөлд турбин үйлдвэрлэгч компанийн хувиар оролцож байгаа ажээ.