“Nokia” компани ажилчдаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-07 09:52:09

ХЕЛЬСИНКИ. /Xinhua/. Финландын харилцаа холбооны “Nokia” компани тус улс дахь ажлын байрны тоог 2018 он гэхэд 1300-гаар цомхотгоно гэж мэдэгджээ.

Тус компани хамтын хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэлдээ дурдсан байна. “Nokia” компанийн Финланд дахь ажилтнуудын тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 6700 байжээ.

Компанийн өөрчлөн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орнууд дахь үйлдвэрүүдийн  ажилчдын тоог цомхотгох арга хэмжээ авч байна гэж “Nokia” мэдэгджээ.

Судалгаа хөгжлийн агентлагууд, бүс нутгийн борлуулалтын байгууллагуудад үйл ажиллагааны  давхардал бий болсон учраас ажлын байрны цомхотгол хийнэ гэж компани мэдэгдэлдээ дурджээ. Бусад улс орнууд дахь үйлдвэрүүдээсээ хэчнээн хүнийг цомхотгох гэж байгаагаа компанийн удирдлага дурдсангүй.

Д.Нямтулга

 

 

 

相关新闻