“Хайртай” төслийн баг Орхон аймагт энэ сарын 31-нд ирнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Хайртай” төсөл Орхон аймагт энэ сарын 31, есдүгээр сарын 1-нд хэрэгжинэ.
Төслийг "Хурд" хамтлаг санаачилж 21 аймагт соёл, урлагаар дамжуулан залуу, хойч үедээ эх оронч төлөвшил, ёс суртахуун хүмүүжил, гоо зүйн боловсрол олгох зорилгоор сургалт, уулзалт зохион байгуулж байгаа юм. Мөн тухайн аймаг бүрт 1-2 нэвтрүүлэг бэлтгэж байна.
Төслийн хүрээнд “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх
орон”, Өв тээгч” нэвтрүүлгийн зураг авна. Мөн тусгайлсан чиг үүрэг бүхий
албан хаагчдын дунд “Эр хүний ноён нуруу”, өсвөр насныханд “Хөвгүүдийн уулзалт”, эцэг, эхчүүдэд
зориулж “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сургалт хийнэ.
Есдүгээр сарын 1-ний 20.00 цагт А.Амарын талбайд “Эх орны цэнгүүн” үйл ажиллагаа болох юм. Дээрх ажлыг
аймгийн ЗДТГ болон түүний харьяа агентлаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран
зохион байгуулна.