Хүн аалз “Marvel”-ын кино ертөнцийг орхиж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-21 18:38:39

НЬЮ-ЙОРК. /Deadline/. Disney болон Sony компани Хүн аалзын тухай киноны төсөл дээр дахин хамтран ажиллахгүй хэмээн “Deadline” сонин мэдээлжээ.  


Эх сурвалжуудын мэдээлснээр, “Disney” компанид хамаардаг “Marvel” кино студи Хүн аалзыг оролцуулсан шинэ төслүүдийг цаашид продюсорлохгүй бөгөөд тус дүр нь “Marvel”-ын кино ертөнцөд дахин гарч ирэхгүй аж.


Талуудын хооронд гэрээний нөхцөлтэй холбоотой санал зөрөлдөөн үүссэний улмаас ийм шийдвэр гаргаж магадгүй байгаа тухай “Variety” сонин мэдээлсэн байна. 

相关新闻