“Араатны хаан арслан” хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 11:37:56

НЬЮ-ЙОРК. /The Verge/. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар 1.3 тэрбум ам.долларын ашиг орлого олж, “Frozen” хүүхэлдэйн киноны дээд амжилтыг эвдэн, хүүхэлдэйн киноны төрөл дотроо хамгийн өндөр ашиг орлоготой кино болсон байна хэмээн “Box Office Mojo” цахим хуудас мэдээлжээ.


Энэхүү зурмал, хөдөлгөөнт киног бүтээхэд зураачид оролцсон хэдий ч “Disney” компани бүтээлээ хүүхэлдэйн кино гэж нэрлэхтэй санал нэгдэхгүй байгаа аж. Disney” компани энэхүү бүтээлээ фотореалист кино гэж тодорхойлж байна. 


“Бүтээлийг ямар стандартаар хийсэн гэдгээс бүх зүйл хамаарна. Кинонд амьтад болон бодитой гэж нотолж болохоор дүрүүд байхгүй. Бүх зүйлийг зураачид бүтээсэн хэдий ч хүүхэлдэйн кино гэж нэрлэх нь өрөөсгөл ойлголт гэж бодож байна” хэмээн найруулагч Жон Фавро ярьжээ. 


“Хүүхэлдэйн кино гэж үзэхээс татгалзаж байгааг “Disney” компанийн “CGIфотореалист технологийн давуу талыг батлах гэсэн оролдлого болов уу гэж харж байна” хэмээн The Verge цахим хуудас мэдээлсэн байна. 

相关新闻