Ширээний теннисний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:16:09

Ширээний теннисний спорт сонирхон хичээлэгсдийн дунд чансаа дээгүүрт тооцогддог сумын аварга шалгаруулах уралдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Аймгийн "Ширээний теннис"-ний холбооноос гурав дахь жилдээ зохиосон энэ тэмцээнд 15-50 гаруй насны 70-аад тамирчин оролцсон юм.

Бага буюу 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй ангилалд Э.Биндэръяа,  Ж.Энхчимэг, А.Биндэръяа, Б.Эрдэнэбаатар, Б.Тулга, Б.Дамдинбүрэн, дунд буюу 16-18 насанд Э.Болормаа, Б.Нарангарав, Э.Энхчимэг, Г.Чингүүн, М.Төгөлдөр, Д.Цоггэрэл нар эхний байр эзэлжээ.

Сумын аварга шалгаруулах тэмцээний ахмад буюу 51-дээш насанд н.Зогсоолжаргал, н.Пагма, н.Наянтай, н.Ганболд, н.Адъяасүрэн, н.Намжилдорж нар эхний байруудад шалгарсан байна. Ширээний теннисний холбоо энэ сарын 9-10-нд  аймгийн аварга шалгаруулах уралдаан зохиохоор төлөвлөөд байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

相关新闻