“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-08-07 15:48:12

МОСКВА. /Vesti/. Хятадын “Xiaomi” компани нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлсэн тухай “Let's Go Digital” сэтгүүлд мэдээлжээ.


“Xiaomi” компани гэрчилгээ олгох хүсэлтийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 2018 оны долдугаар сарын 27-нд өгчээ. Уг ухаалаг утас нь орчин үеийн төхөөрөмжүүдийн адил ердийн загвартай боловч ар талд нь нарны зай хураагуур суурилснаараа ялгаатай байна.


Харин нүүрэн талд нь хурууны хээ танигч, селфи-камерын аль аль нь байхгүй бөгөөд тэдгээрийг дэлгэцэн дор нь нуусан байх магадлалтай. Учир нь  “Xiaomi” компани нүүрэн талдаа “үл үзэгдэгч” камер бүхий ухаалаг гар утсаа  урьд нь танилцуулсан билээ.


相关新闻