Пауэрлифтингийн улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-08-06 14:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өсвөр, залуу үе, насан хүрэгчдийн болон мастер I, II ангилалд нийт 160 гаруй тамирчин оролцсоноос насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Л.Бямбахишиг, 66 кг-ын жинд Д.Батсүх, 74 кг-ын жинд Л.Ганбаатар нар аварга боллоо. Мөн 83 болон 93 кг-ын жинд М.Ганүсх, М.Гансайхан, 105 кг-ын жинд Д.Түмэнжаргал, -120 болон +120 кг-ын жинд Т.Сайтоялло, Б.Хадбаатар нар аваргаллаа.


Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Архангай аймгаас тамирчид оролцов. Клубуудаас "Стронг" багийн дүнгээр тэргүүлжээ.


Б.Болд

相关新闻