Сумын заан Т.Дүгэрдорж түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-04 22:59:48

Хаврын бөхийн баярын хүрээнд зохион байгуулдаг Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж Завхан аймгийн Отгон сумын харьяат "Даян" дэвжээний бөх, сумын заан Т.Дүгэрдорж түрүүллээ.

Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, "Соёмбо" спорт сургалтын төвийн бөх, сумын заан Э.Даваажаргал үзүүрлэв. Энэхүү барилдаанд Н.Ширчинхүү, Ж.Бямбадонид, Д.Батхүрэл, Э.Даваажаргал, Ч.Чойжилсүрэн, Т.Дүгэрдорж, Га.Бат-Эрдэнэ тэргүүтэй заанууд магнайлан 400 гаруй бөх зодоглосон юм. Харин О.Наранбаатар, Б.Зоригтбаатар, С.Очирбат нарын шилдэг заанууд барилдсангүй.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат сумын заан Га.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат А.Мягмаржав нар шалгарлаа.

Д.Өлзий

相关新闻