“Аймгийн мэргэн” цолыг хоёр харваач хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Булган аймгийн баяр наадмын үндэсний сурын харваа болж, “Аймгийн мэргэн” цолыг хоёр харваач хүртлээ.
Тус аймгийн баяр наадмын сурын харваанд 50 гаруй харваач цэц мэргэнээ сорьж эрэгтэй харваачдаас
Бүрэгхангай сумын харваач А.Лувсансүрэн түрүүлж, Булган сумын харваач, спортын мастер
М.Лхагвасүрэн, Бүрэнгхангай сумын харваач М.Болд удаах байр эзэллээ. Эмэгтэй
харваачдаас Булган сумын харьяат аймгийн төв номын сангийн харваач Т.Мөнгөнтуяа
түрүүлж, Бүрэгхангай сумын харваач аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа, мөн сумын
харваач, аймгийн гарамгай харваач Д.Саранчимэг эхний байрт шалгарлаа.
Энэ жилийн баяр наадмын сурын харваанд түрүүлсэн А.Лувсансүрэн,
Т.Мөнгөнтуяа нар “Аймгийн мэргэн”, дэд байр эзэлсэн М.Лхагвасүрэн, М.Болд,
Д.Саранчимэг нарт “Аймгийн гарамгай харваач” цол олголоо.
Үндэсний сурын өсвөр үеийн харваач хөвгүүдээс Хишиг-Өндөр
сумын идэр мэргэн Б.Өнөболд, Хутаг-Өндөр сумын идэр мэргэн А.Билгүүнтамир,
Бүрэгхангай сумын идэр мэргэн Ш.Амарболд, охидоос Хутаг-Өндөр сумын Г.Дөлгөөн,
Бүрэгхангай сумын Г.Энхжин, Могод сумын Ө.Нарангэрэл нар эхний гурван байр
эзэллээ.
Аймгийн баяр наадмын шагайн харваанд 12 багийн харваачид дөрвөн төрлөөр өрсөлдөж наадлаа. Багийн харваанд Д.Галбадрах ахлагчтай "Авзага трейд" баг тэргүүн байр, Б.Оюунбат ахлагчтай Булган сумын ЗДТГ-ын баг дэд байр, С.Рагчаа ахлагчтай Цагдаагийн газрын баг гутгаар байр эзэллээ.
Шагайн цуваа харваанд Булган сумын харваач Д.Бямбажаргал тэрүүн байр, Хутаг-Өндөр сумын харваач Г.Ганцогт дэд байр, Булган сумын харваач П.Эрдэнэбулган гутгаар байрт шалгарлаа. Чавхны харваанд Р.Ганболд
ахлагчтай “Зүүн түрүү” баг,
чавхны цуваа харваанд М.Буянхишиг
тэргүүн байр тус тус эзэллээ.