Орхон аймгийн баяр наадам үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-11 17:29:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам үргэлжилж байна.

Баяр наадам “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн жагсаал, “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд “Эрийн гурван наадам” нээлтийн нэгдсэн үйл ажиллагаагаар 7 дугаар сарын 10-нд эхэлж хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан, азарга, их нас, хязаалан, шүдлэн насны морьд уралдлаа.

Баяр наадмыг нээж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар галд тахил өргөж, аймгийн Засаг дарга Д.Батлут наадамчин олонд хандан мэндчилгээ дэвшүүлж баяр наадмыг нээлээ.

Энэ жилийн наадамд хүчит 256, өсвөрийн 64 бөх, эрлийз, монгол  есөн насны морьд уралдаж байна. Урианхай болон үндэсний сур, шагайн харваа төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. 
















相关新闻