Цагдаагийн газарт хоёр автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-07-11 00:12:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн тус аймгийн ИТХ, ЗДТГ-аас Приус-20 маркийн хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.

Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бид бүхний ажилд дэмжлэг үзүүлсэн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж болон орон нутгийн удирдлагууддаа талархаж буйгаа Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдаас илэрхийлсэн юм. Ийнхүү он гарсаар тус байгууллагын парк шинэчлэлд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт хоёр удаа хийж байна.


相关新闻