Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 53.9 хувьд сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-07-05 17:47:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 53.9 хувьд хэвийн буюу сайн үнэлгээтэй байна.

Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Тайшир, Төгрөг, Цогт сумын нийт нутаг, Тонхил, Шарга сумын зарим нутгаар хэвийн буюу сайн, 46.1 хувьд буюу Алтай, Тоорой тосгон, Дарив, Дэлгэр, Жаргалан, Цээл, Чандмань, Эрдэнэ сумын нийт нутаг, Тонхил, Шарга сумын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарчээ.

Одоогоор тус аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, бундуйжилт, түрүүлэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна хэмээн Говь-Алтай аймаг дахь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

相关新闻