Н.Шинэбаяр олимпийн эрх хүртэж чадсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАзи болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний 75 кг-д хүрэл медаль хүртсэн Н.Шинэбаяр олимпийн эрхийн төлөө тоглолоо.
Эрхийн төлөө хүрэл медаль хүртсэн тэрбээр Австралийн Дэниел Льюистэй тоглож 3:0-ээр /30:27, 29:28, 30:27/ хожигдсоноор олимпийн эрх хүртэж чадсангүй.
Ирэх зургадугаар сарын 14-26-нд Риогийн зуны олимпийн эрх олгох дэлхийн хэмжээний сүүлчийн тэмцээн Азербайжаны Баку хотод болно.
Ж.Болор