Пара жүдочид АНУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-28 09:04:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Форт-Уэйн хотод долдугаар сарын 30-нд эхлэх Дэлхийн хараагүйчүүдийн II наадамд манай пара жүдогийн баг тамирчид хүч, ур чадвараа сорихоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.


Манай улсаас эрэгтэй 60 кг-д С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-д Э.Даваадагва, 90 кг-д  Б.Баттөгс,  эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.



Паралимпын оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Монголын пара жүдочид энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа юм.

相关新闻