Триатлоны дэлхийн шилдэг дасгалжуулагч ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-27 16:38:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Бельги улсын иргэн Жулиен Клонен Монголын триатлоны холбоо, “Төмөр хүн” клубийн урилгаар манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж байна.


Дасгалжуулагч Ж.Клонен 56 настай бөгөөд одоо БНСУ-д ажиллаж байгаа аж. Өмнө нь Бельгийн шигшээ багт 15 жил, Шинэ Зеландын шигшээ багт 3 жил ахлах дасгалжуулагчаар ажилласан, шавь нараа 5 олимпын наадам, 20 гаруй ДАШТ-д удирдан оролцуулсан дэлхийн өндөр зэрэглэлийн мэргэжилтний нэг юм.


Ж.Клонен Олон улсын триатлоны холбооны (ITU) Дасгалжуулагчдын хорооны гишүүнээр олон удаа сонгогдон ажиллаж байна. Тэр Монголд байх хугацаандаа триатлоны залуу тамирчдын бэлтгэлийг удирдаж, олон жилийн хур туршлагаасаа хуваалцаж байгаа юм. Түүнийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар хүлээн авч уулзсан байна.

  

相关新闻