Завханы Цагаанхайрхан сум Жи мобайлын 2G сүлжээтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-26 09:32:27

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагаанхайрхан суманд 70 сая төгрөгийн өртөгтэй Жи мобайлын 2G сүлжээний станцыг шинээр тавьжээ.

Цагаанхайрхан сумын Хярын зуслан нэртэй газар тус дамжуулах станцыг байгуулсан бөгөөд аймгийн 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу ийнхүү байгуулжээ. Жи мобайлын 2G сүлжээний станц байгуулсанаар Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумын 240 гаруй өрх Жи мобайлын утсаар ярих боломжтой болжээ. 2G сүлжээ тархац нь илүү өргөн хүрээг хамардаг, сүлжээний хурд төдийгүй малчид хаанаас ч харилцаа холбоотой байх боломжийг бүрдүүлжээ. Тус суманд өнөөдрийн байдлаар үүрэн холбооны юнител, мобикомын сүлжээтэй хэдий ч малчдын хувьд малын бэлчээрээсээ байнгын харилцаа холбоотой байх Жи мобайлын сүлжээ зайлшгүй шаардлагатай байсан аж.

Тиймээс “Талын Монголыг тантай холбоно” уриатай үүрэн холбооны Жи мобайл компани нь алслагдсан баг, сум суурин газрыг холбоожуулах зорилгынхоо хүрээнд байгуулсан станц цаг үеэ олсон ажил болов.

Жи мобайлын 2G сүлжээний станцыг шинээр байгуулсан нээлтийн үеэр Завхан аймаг дахь Жи мобайлын салбар, аймгийн ЗДТГ, Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас хамтран нийт 33 азтаныг тодруулжээ. Эдгээр азтануудыг FC9300, CNU680 маркийн суурин утас, Жи мобайлын хүрэл дугаар, нэг сарын үнэгүй ярианы эрх, 1000-6000 хүртэлх нэгжээр урамшуулсан байна. Мөн нээлтийн үеэр хурдан морь, бөхийн барилдааныг зохион байгуулж бэсрэг наадам хийсэн байна. 

相关新闻