Орхон аймгийг Эрдэнэт хот болгох санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-26 12:34:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн О.Содбилэг “Монгол Улсын Үндсэн хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор уулзалт хийж байна. Уулзалтад  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү болон Баян-Өндөр, Жаргалант сумын удирдлагууд оролцлоо.  

Уулзалтын үеэр иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах зэрэг санал гаргалаа. Мөн Орхон аймгийг хотын статустай болгохдоо эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан заах,  Эрдэнэт, Дархан зэрэг хотыг улсын чанартай хот хэмээн нэрлэх хэрэгтэй гэлээ.

 

相关新闻