Оршин суугчдын хайхрамжгүй үйлдлээс болж бохирын шугам бөглөрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВОрон сууцны айл өрхүүд ариутгах татуургын хоолойд цаас, шалны алчуур, ариун цэврийн хэрэглэл гэх мэт овор ихтэй эд зүйл хийснээс болж, шугам сүлжээ бөглөрөх болжээ.
Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг Төв Чандмань ДЭХГ-ын инженер Д.Жанчивдоржийн хэлснээр бөглөрсөн шугамыг засварлахын тулд зайлшгүй хөрсөн дээр гал түлж, гэсгээх арга хэмжээ авдаг байна. Удаан хугацаагаар их хэмжээний галлагаа хийснээс болж, агаар бохирдох, хөрс гэмтэх зэрэг сөрөг тал үүснэ. Иймд цаашид орон сууцны айл өрхүүд ариутгах татуургын хоолойг бөглөрөхөөс сэрэмжилж байнгын хараа хяналт тавьж, анхааралтай байхыг зөвлөлөө.
Сумын ариутгах татуургын 100 гаруй км-ын урттай, 800 ш хяналтын худгаас 110 ахуйн нэгж, 1785 айл өрх цэвэр бохир усны хэрэглээгээ авдаг байна.
Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг