"Супер цагдаа" тэмцээнийг бэлтгэл хошууч А.Хүүхэндүүгийн нэрэмжит болгон явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-18 22:14:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас нийт бие бүрэлдэхүүний дунд "Супер цагдаа" тэмцээнийг зохион байгуулсан байна. 

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг явуулсан аж. Уг тэмцээнийг бэлтгэл хошууч А.Хүүхэндүүгийн нэрэмжит болгон албан хаагчид өөрсдийн ур чадвараа сорилоо. 

Тэмцээнд алба хаагчид 11 төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, төрөл тус бүрд аваргуудаа шалгаруулснаас гадна нийлбэр дүнгээр Цогт-Овоо сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Баярбат тэргүүлж, Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Мөнхгэрэл удаалж, Ноён сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн гуравдугаар байр эзлэн "Супер цагдаа" өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цом хүртлээ.

相关新闻