"Ногоон паспорт" аянаар 100 гаруй мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-17 12:12:23

Дорноговь /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяны нээлт Дорноговь аймагт боллоо.

Аяны хүрээнд Сайншанд сумын нутаг Хамарын хийдийн Дунд усны цэцэрлэгт хүрээлэнд оршин суугчид болон жуулчдын оролцоотойгоор 100 мод нэмж тариалсан байна.

Дашрамд дурдахад, 2018 онд байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах  уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Ногоон паспорт” аяныг Дорноговь аймагт зохион байгуулж, IX-XII ангийн сурагчдад "Ногоон паспорт" олгож байсан юм.

Нийт 12 хуудастай дэвтэр ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг өөр өөр агуулгатай бөгөөд эдгээр ажлыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болж, сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх учиртай аж.

相关新闻