“Мазала” дээд лигийн тоглолтыг үнэгүй үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-15 14:22:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглосон энэ өдрүүдэд завсарлаад байсан “Мазала” дээд лигийн YII тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд /06.15-16/ болно.


Дээд лигийн сонирхолтой тоглолтуудаа хүсэн хүлээсэн хөгжөөн дэмжигчидтээ МХБХ-ноос бэлэг болгож уг тойргийн таван тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлэхээр болов.



ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан шигшээ багийн тоглогчдын форм, дээд лигийн багуудын легионеруудын чадварлаг тоглолтуудыг холбооны ногоон талбайд хүрэлцэн ирж сонирхохыг нийт хөгжөөн дэмжигч, үзэгч олон түмэндээ МХБХ-ноос уриаллаа.



相关新闻